Энэ чиглэлээр хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаагаар хүний үүсгэсэн дуу чимээний бохирдол амьтдын нас баралтын түвшнийг 138% хувиар өсгөсөн болохыг тогтоосон байна. Замын хөдөлгөөн, биднийг хүрээлэн буй хотуудын тасралтгүй дүнгэнээн зэрэг хаа сайгүй сонсогдох авч хэний ч анхаарлыг татахаа больсон чимээ үүний гол шалтгаан болжээ.
Судлаачид зургаан тивийн 177 зүйлийн амьтныг хамарсан 200 гаруй туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийсэн бөгөөд энэ төрлийнхөө хамгийн томд тооцогдох уг судалгаа Science сэтгүүлд нийтлэгдсэн байна. Судалгааны дүнгээр дуу чимээний бохирдол нь амьтдын эндэгдлийг 138% хүртэлх хувиар нэмэгдүүлсэн нь батлагджээ.
Амьдрах орчны доройтол биш, химийн хорт бодис ч биш. Зөвхөн чимээ.
Хэн ч амьтдын эсрэг зориудаар зэвсэг далайгаагүй бөгөөд бидний ихэнх нь энэ чимээг анзаарахаа ч больсон. Үүнийг хүчирхийлэл гэж хүлээн авах хүн ч үгүй. Гэвч бидний өөрсдийн дуу чимээгээр дүүргэсэн энэ дэлхий амьтдын хувьд амьд үлдэхэд улам бүр бэрх орон зай болж байгааг судалгааны тоо баримт бэлхнээ харуулж байна.
Хүн төрөлхтөн энэ чимээг амьдралынхаа энгийн хэмнэл болгон хүлээн авсан. Харин амьтдад дууг нь багасгах товчлуур байхгүй.



