

Internet Download Manager буюу IDM нэрээрээ илүү танигдсан энэхүү програм нь интернетээс файл татах хурдыг нэмэгдүүлдэг хамгийн алдартай програмуудын нэг бөгөөд татсан файлуудаа хавтас бүрээр нь ангилан удирдахад маш хялбар байдаг.
Internet Download Manager буюу IDM нэрээрээ илүү танигдсан энэхүү програм нь интернетээс файл татах хурдыг нэмэгдүүлдэг хамгийн алдартай програмуудын нэг юм. Түүнчлэн татсан файлуудаа хавтас бүрээр нь ангилан удирдахад маш хялбар байдаг бөгөөд уг програмыг Tonec Inc. компани хөгжүүлсэн. Анхны хувилбар нь намайг хоёр настай байхад буюу 1999 онд гарч байжээ. Цаг хугацаа улиран өнгөрч байгаа ч энэхүү татаж авагч програм нь бүх өрсөлдөгчдийнхөө дунд тэргүүлэгч хэвээр байна. Энэ аппликейшн нь өндөр хурдтай таталт болон найдвартай ажиллагаагаараа алдартай.

Нэвтэрч, энэ бүтээгдэхүүнийг татсан хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.